Нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон, Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Тухайн байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.