Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг малчдын зээлийг тэглэх тогтоолын төслийн өргөн барилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.

Энэ үеэр АН-аас ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж хуралдуулахыг шаардав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.

Явган хүний замыг сайжруулсан чулуугаар хийхээр төсөвт тусгажээ
Явган хүний замыг сайжруулсан чулуугаар хийхээр төсөвт тусгажээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.