Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн зөвлөгөө төлбөргүй өгнө

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
0 минут 58 секунд

Маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очих болон утсаар иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа өгнө.

Өдөрлөг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу” салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.

Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.