Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генералДашживаагийн Ариунболд,
- Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн нар цолоо ахиуллаа.
-
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
- Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.