Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар зудын нөхцөл байдалтай холбогдуулан малын тэжээлийн багц хандивлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю нь 2024 оны 3-р сарын 13-ны өдөр ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнд нийт 2,400 ширхэг малын тэжээлийн тусламжийн багцыг хүлээлгэн өгөв. Эдгээрийг өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа зудын гамшигт нэрвэгдсэн Сүхбаатар аймаг руу илгээж, сүүлийн 50 жилд тохиогоогүй цастай зудыг малчид даван туулахад дэмжлэг үзүүлэх юм.

Төлөөлөгч Николай Ван хэлсэн үгэндээ “Энэ удаад үүссэн зудын нөхцөл байдал бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас үүдэлтэй. Тайвань дэлхий хэмээх нэгэн их айлын гишүүн болохын хувьд гамшгийг арилгахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван гарахад дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгасаар байгаа бөгөөд тусламжийн дийлэнх нь малчдад чиглэж байна.

Тайваньчуудын хувьд мал амьтдад чиглэсэн малын тэжээлийн тусламжийн багцыг олгоход анхаарлаа хандуулж байгаа төдийгүй Тайваньчуудын халуун сэтгэл мал амьтдын амийг авраад зогсохгүй малчдын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

зураг

Нийтийн тээврийн 143 автобус төхөөрөмжгүй байна
Нийтийн тээврийн 143 автобус төхөөрөмжгүй байна
 
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.