Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын багш, удирдах ажилтнууд чууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 40 секунд

Сургуулийн өмнөх боловсрол, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2023-2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь" сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.

57 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын багш нарын ЭШХ-д 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож нийт 30-аад илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулж байсан ЭШХ энэ ийнхүү танхимаар хоёр салбар хуралдаантай өргөн хэмжээнд болж байна. Эрдэм шинжилгээний хурлын материалыг хэдэн жил хэвлэлгүй өнжснийг мөн энэ жилээс эхлэн сэргээж байгаагаа зохион байгуулагч БСҮХ мэдээлсэн юм.

Тус арга хэмжээг нээж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.ИТГЭЛ ийн хэллээ. Тэрбээр Сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлуудаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосон нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой. Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь дээшилсэнтэй холбоотой” гэж онцлов.

Багш нарыг зөвхөн хичээл удирдан чиглүүлэгдэг, зохион байгуулдаг гэж ойлгодог. Тэгвэл хичээлээ судалгаа шинжилгээний үндсэн дээр зохион байгуулдаг. Тиймээс нэг үүрэг нь судалгаа шинжилгээ. Энэ судалгаа шинжилгээгээ зохион байгуулалтайгаар хийж, үр дүнгээ танилцуулж байна гэж тус ЭШХ-ыг зохион байгуулж байгаа БСҮХ-ийн багш, судлаачид танилцууллаа.

Сургуулийн менежменттэй холбоотой асуудлуудыг өргөн хүрээнд судлан гаргасан, дата өгөгдлүүдийг сайн ашигласан, харьцуулан шинжилсэн зэрэг нь багш нарын чадвар чадавхийг харуулж байгааг шүүгчид онцолсон юм.

Энэ үеэр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эшх-ын шүүгч Г.МОНГОЛХАТАН Энэ жил сургуулийн өмнөх боловсролын илтгэлүүдийг салбар хурлаар бие даан явуулж байна. Цэцэрлэгийн багш, залуу багш нар байгууллагуудаараа нийлж, мөн байгууллага дотроо баг болж илтгэлээ тавьж хэлэлцүүлж байна. Маш идэвхтэй оролцлоо. Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, ШИМТ буюу STEAM боловсрол, АR технологи нэвтрүүлсэн байдал, суралцагчдын идэвх оролцоог сайжруулах, хамт олны оролцоогоор байгууллагын соёлыг төлөвшүүлэх гээд шинэлэг сэдвээр илтгэлээ тавьж байна. БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ У.ТУЯА: “Хамгийн түрүүн дата өгөгдлийг маш сайн ашигласан байна. Дээд тал нь 4-5 жилийн өгөгдөл мэдээллийг харьцуулан шинжилсэн, сургуулийн менэжментийн асуудлуудыг өргөн хүрээнд хөндөж, шинэ санаа шийдэл дэвшүүлсэн байна. Судалгааны арга зүйд сайн суралцаж байна. Дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийсэн нь анхаарал татаж байна. Сургуулийн хүний нөөцийн менежментийн чиглэлээр санаа авах судалгаанууд ч байна. Асуудалд цогцоор хандах, статистик шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах зэрэг цааш сайжруулах зүйлүүд ч байна. Судалгаа нь нилээн сахилга бат шаарддаг, шинжлэх ухааны нэр томъёо хэрэглэдэг найруулгын төрөл. Тиймээс судалгааны нэр томъёо тайбар нэг байх тал дээр ч мөн цаашид илүү сайжрах байх” гэлээ.

Нийслэлийн БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн багш Ж.АТАРЦЭЦЭГ, Т.ОТГОНДАЛАЙ:

2022-2023 онд сургалтын хөтөлбөртөө эцэг эх, асран хамгаалагчдын харилцах дэвтрээр дамжуулан ZAPPAR аппликейшныг ашиглаж байна. Үүний үр дүнд хамтын ажиллагаанд ахиц гарч, багш ажлын байрандаа хөгжиж суралцах, шинэ дэвшилтэл технлогийг хэрэгжүүлэх, хүүхэд бие даан суралцах нөхцөл боломж илүү сайжирсан. Цахим хэрэглээний энэ цаг үед утсыг эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөв зохистой хэрэглүүлж хэвшүүлэх, эцэг эх зөв үлгэр үзүүлэхэд, мэдээ мэдээллийг эрх тэгш хүртэх, ашиглах боломжоор хангахад чиглүүлж байна. Мөн хүүхэд өөрөө бие даан суралцах боломж илүү хангагдаж байгаа юм.

ZAJJAR апп-г боловсруулан нийт 19 бүлгийн 800 гаруй хүүхдэд давхардсан тоогоор 5800 гаруй цахим хичээлийн санг бүрдүүлэн ажиллалаа.

БУЛГАН АЙМГИЙН ХЯЛГАНАТ ТОСГОНЫ ЕБС. СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Н.ТУУЛ:

“Сургууль багаар ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ тавилаа. Судалгааг 2020-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хийж үр лүнгээ тооцлоо. 600 гаруй сурагчтай, 70 гаруй багш, 790 шахам эцэг эхийг хамруулсан. Энэ менежмент ийг хэрэгжүүлэхээс өмнө манай сургууль хүний нөөцийн чадавхи, манлайлал, засаглал төсөвлөлт, сургуул, сургалтын орчин, материаллаг хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг нь бага үзүүлэлттэй байсан.

Ингээд сургуулийн менежментийн “Алтан гурвалжин” загвараа сургуулийн алсын хараа, эрхэм зорилголд тулгуурлан боловсруулж, асуудлаа өөрсдөө тодорхойлон, үйл ажиллагаа зохион байгуулсан. Засч сайжруулах чиглэлээр нийт 6 төрлийн багц ажил хийж, маш сайн үр дүнд хүрлээ. МАнай хамт олон Би-ээс бид рүү хандлагөа өөрчиллөө. Багаар ажиллаж, оролцоо сайжирлаа. Ингээд харахаар сургалтын орчин, гадаад харилцаа, чанар, багшийн, байгууллагын хөгжилд ахиц дэвшил гарлаа. Боловсролын үнэлгээний төвийн үнэлгээгээр улсын дунджаас 3 хувь дээгүүр байсан бол сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суурилсан менежментээр өнөөдөр 13 хувь илүү гарч 2-р түвшинд үнэлэгдлээ. Анги кабинетийн тоо 75 хувь, мэргэжлийн зэрэг 58 хувь, гүйцэтгэийн үнэлгээ авсан багшийн тоо 46 хувь ахилаа. Эко зуслан буюу сургалтын зуны төвийг өөрсдийн хүчээр байгуулж, зундаа 70 гаруй суралцагч амрааж хөгжүүлж байна. Бусад аймаг, сумынхан ч туршлага судлах гэж ханддаг боллоо.

Мэдээллийг бэлтгэн түгээсэн “Амгалан дэлхий” ТББ.

Орчин цагийн төрийн албаны сургалт эхэлсний 100 жилийн ой тохиож байна
Орчин цагийн төрийн албаны сургалт эхэлсний 100 жилийн ой тохиож байна
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.