Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигч санхүүжилтийнхээ талаар тайлан тавихгүй бол Зөрчлийн хуулиар торгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клубийнхэн ээлжит өглөөний уулзалтандаа Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийг урив. Манай улсад улс төрийн сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Иймд сонгогчид юуг анхаарах вэ, сэтгүүлчид хэрхэн ёс зүйтэй ажиллах уу гээд олон асуулт бидний өмнө тулгарч буй. Иймд иргэдэд болон хэвлэл мэдээллийнхэнд хэрэгтэй асуултуудад Д.Бат-Эрдэнэ дарга хариулт өглөө. Тэрбээр “Энэ жил холимог системээр сонгууль болж буйгаараа онцлог. Мөн иргэдийн үргэлж эргэлзэж ирсэн хар хайрцагны талаар ч тайлбар өгсөн юм. Хөдөө орон нутаг руу явуулж буй төхөөрөмжийг лацдаж ломбодоод явуулдаг. Гараар тоолсон, хар хайрцагаар өгсөн хоёр яг л ижил байдаг тиймээс эргэлзээд байх шаардлагагүй. Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдээллийг АТГ олон нийтэд нээлттэй тавих ёстой. Тухайн нэр дэвшигч сонгууль болохоос гурав хоногийн өмнө урьдчилсан тайлан гаргаж өгөх ёстой. Хэрэв тайлан гаргаж өгөхгүй бол нэг нэр дэвшигч Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулахаар заасан. Өнгөрсөн 2020 онд бид төсөвт 600 сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь Зөрчлийн хуулийн дагуу ийм хэмжээний мөнгөөр торгож төсөв орлого оруулсан гэсэн үг.

Нөгөөтэйгүүр амлалт өгч, иргэдэд хэд гурван төгрөг хүсний бүтээгдэхүүн тараахыг хориглож байгаа. Энэ бол сонгогчдыг доромжилсон үйлдэл л дээ. Үнэн хэрэг дээрээ иргэн Дорж хэнд саналаа өгч буйг хэн ч мэдэхгүй биз дээ. Энэ гишүүдийн тоо нэмэгдсэнээс болоод нэг тойрогч 10 хүний нэр дугуйлах ч шаардлага гарч байгаа. Хэрэв тухайн сонгогч мандатын тоогоор нэр дэвшигчийг дугуйлаагүй тохиолдолд саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ. Энэ жил хэсгийн хороодын тоог нэмээд байгаа гэсэн мэдээллийг ч тэрбээр өгсөн юм. Мөн сонгуулийн үеэр аль нэг оршин суух хаяг дээр гэнэт өөр хүмүүсийн нэр гарч ирдэг гэж иргэд харддаг. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас руу орж оршин суугчийнхаа мэдээллийг баталгаажуулж болох аж.

НӨАТ-ын баримтаа өнөөдрийн  дотор бүртгүүлэхийг сануулав
НӨАТ-ын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлэхийг сануулав
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.