Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн танхимд Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, Э.Оюунболдоос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Энэ талаар УДШ-ээс "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хурал болж байна" гэв.

Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авна
Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.