Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавин километр тутамд хурд хэмжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Цахим орчинд тус аяны талаарх иргэдийн эерэг сэтгэгдэл, постууд ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Энэхүү аяны талаар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлсийн Зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Соронзонболдоос тодрууллаа.

Тэрбээр “Аяны хүрээнд сэрэмжлүүлэг мэдээг ард иргэдэдээ хүргэж байна. Жолооч, хөдөлгөөнд оролцогч нар аяныг их таатай хүлээн авч байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ маань их үр дүнтэй байна. Урт хугацаандаа том үр дүн харагдана. Зам тээврийн осол буурах хандлага ажиглагдаж байна.

Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөнд оролцогчдын хурдыг 200 болон 50 км тутамд шалгаж байгаа учраас иргэд хурдаа маш сайн хянаж байна. Иргэдийн гаргаж байгаа зөрчлүүд багасч буй боловч зарим иргэн хурд хэтрүүлснээс болж өөрийн амь нас болон бусдын амь насыг эрсдэлд оруулах, эд хөрөнгөд хохирол, гэмтэл учруулах зэрэг эрсдэл их байгааг сайн ойлгож өгөхгүй байна” гэв.

Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно
Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.