13 аймгийн замд засвартай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөдөө орон нутгийн зам энхэл донхол машин эвдэрч байна гэх гомдол тасрахгүй байна. Иймд энэ жил хэд хэдэн аймгийн замыг шинэчлэн засварлахаар болжээ.

Тухайлбал, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн замын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засах аж.

Мөн авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнаж, авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг сольж байна. Мөн шинээр тэмдэг суурилуулах, авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх ажээ.

Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.