Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдын шатрын ДАШТ-ээс гурван тамирчин алтан медаль хүртлээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 28 секунд

Перугийн нийслэл Лима хотод шатрын сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо. Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 26 орны 1,200 сурагч зургаан насны ангиллаар (u7, u9, u11, u13, u15 болон u17) оюун ухаанаа уралдуулжээ. Манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцсон юм.

Швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээний u7 насны ангилалд Н.Аз-Эрдэнэ есөн өрөг тоглосноос бүгдэд нь хожиж,үнэмлэхүй аварга болов.

Түүнээс гадна тэмцээний u15 насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын мастер, Парагвайн Артуро Эдуардо Касерес Бенитес, u11 насны охидын ангилалд Перугийн Алагон Гайдаа нар нэг ч хожигдолгүй, үнэмлэхүй ялалт байгуулжээ.

u7 насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдсан үзүүлэлтээр аваргалсан бол u9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаан хожил, хоёр тэнцээгээр алтан медалийн эзэн болсон юм.

u15 насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын мастер Н.Содбилэгт 7,5 оноогоор мөнгөн медаль, u13 насны охидын ангилалд Б.Буянхишиг 7, u11 насны охидын ангилалд М.Урангоо 7 оноогоор тус бүр гуравдугаар байр эзэлжээ.

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.