Сонгинохайрхан дүүргийнхэн хоггүй орчин бүрдүүлэхийг зорьж байна. Тус дүүргийн удирдлагууд хоггүй орчин бүрдүүлэх шийдвэр гаргаж 43 хороо тус бүрт 10 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллуулж байгаа бөгөөд иргэдийн бүлгийнхэн маань гудамж талбай, гуу жалганы үүсмэл хогийг цэвэрлэж, хоггүй, цэвэр орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэн бүр хашаагаа цэвэрхэн байлгахаас гадна гудамж талбайд ил, задгай хог хаяхгүй байхыг уриаллаа.
Цэвэр орчинд амьдрахыг уриаллаа
Огноо
Унших
0 минут 34 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.