Тайваний Соёлын яам 2024 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрийн хооронд Тайваний Их Тайнань үзэсгэлэнгийн төвд "2024 оны Тайваний соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн”-г зохион байгуулна. Тус үзэсгэлэн нь 2010 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд хамгийн өргөн цар хүрээг хамарсан, тус салбарын томоохон үзэсгэлэн юм. 2023 онд Тайваньд болсон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнд нийт 10 улс орны төлөөлөл оролцсон төдийгүй 545 үйлдвэрлэгч оролцож, 600,000 гаруй хүн үзэж сонирхжээ.
Энэ онд брэнд худалдааны үзэсгэлэнгийн төлөвлөлт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн брэнд, IP лиценз гэсэн үзэсгэлэнгийн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монгол орны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийг үзэсгэлэнд оролцохыг урьж байна. Бүртгэлийг 2024 оны 5-р сарын 30-ныг хүртэл хүлээн авна. (5-р сарын 20-ныг дуустал бүртгэлийн хямдрал үргэлжлэх тул тус үзэсгэлэнгийн мэдээллийг Монгол орны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид эсвэл соёлын үзэсгэлэн, брэнд худалдааны үзэсгэлэн сонирхож буй Монгол орны соёлын салбарын ажилтан албан хаагчид мөн оролцох боломжтой аж.
Бүртгүүлэх вебсайт: https://client-creativexpo.inkmaginecms.com/ Хэрэв та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тайваний соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн албан ёсны вебсайт (https://www.creativexpo.tw/en/) руу зочилно уу. Эсвэл 02-2377-6500-611(Үзэсгэлэнгийн ерөнхий оролцогчид), 612 (Startup/гарааны бизнес эрхлэгчид), info@creativexpo.tw цахим шуудангаар холбогдож мэдээлэл авах боломжтой.