Булган аймгийн ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Их оргил ой” ХХК шалгарчээ. Гэрээгээ байгуулж, ажлаа эхлүүлсэн бөгөөд Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Сайхан, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон сумуудад хаврын судалгааны ажлыг нийт 431000 га талбайд хийж гүйцэтгэжээ.
Хаврын талбай сонгох судалгааг 431000 га талбайд хийж гүйцэтгэхэд 73900 га талбайд ойн хөнөөлт шавж голомтолсон байна.