Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар нийт 298 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Он гарсаар нийт 4 398 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 7.9 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр буюу 2.7 дахин тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 17.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсжээ. Авлигатай тэмцэх газарт энэ оны эхний тавдугаар сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31-ээр буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахинаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаадад байгаа 13095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Гадаадад байгаа 13095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.