Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулсан. Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас хийсэн хяналт шалгалтын үр дүнд нийслэлийн ногоон бүсэд хамаарах Богдхан уул, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Хандгайт, Сандаг зэрэг газруудаас 41 шуудай цайруулсан самрыг илрүүлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.