Ковид -19-ын шинэ хувилбар тархаж байна

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ковид19 халдварын шинэ хувилбар XEC дэлхий даяар тарж эхэлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэ төрлийн коронавирусыг энэ оны зургаадугаар сард Германд анх илрүүлсэн бөгөөд дараа нь Их Британи, Дани зэрэг орнуудад бүртгэгджээ.

Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж сануулж байна.

XEC хувилбарын илрэх шинж тэмдэг нь омикронтой төстэй. Өөрөөр хэлбэл халуурах, биеийн булчингууд өвдөж хөндүүрлэх. ханиалгах, хоолой эрвэгнэх, үнэрлэх мэдрэхүй алдагдах, ядарч, толгой өвдөх зэргээр илэрнэ.

ДЭМБ-ын мэдээллээр цар тахал зарлагдснаас хойш 2024 оны зургаадугаар сар хүртэл дэлхий даяар Ковид19 халдварын 775 сая тохиолдол бүртгэгдэж долоон сая хүн халдвараар амиа алджээ.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ
 
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.