Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтэд байрлах MDCP компанийн махны үйлдвэртэй холбоотой зөрчил, гэмт хэргийг шалгасан талаар дуулгалаа. Тус хэргийг эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинжтэй гэж үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 3.1 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлжээ. Энэ хэрэгт одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна гэж НПГ-ынхан хэлэв. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын газар уулзалт хийж хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг зөрчих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах талаар үүрэг өглөө.
Эмээлтийн MDCP компанийн махны үйлдвэрт Эрүүгийн хэрэг үүсгэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.