Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.

Энэ жил “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг найман удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гурван удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.