300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина.

Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина. Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

  • 1. Зайсан дулааны станц /28 МВт/
  • 2. Их засаг дулааны станц /50 МВт/
  • 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
  • 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

  • 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  • 2. Залуус дулааны станц /93 МВт/
  • 3. Яармаг дулааны станц /93 МВт/
  • 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  • 5. Шархад дулааны станц /121 МВт/

Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлэхээр төлөвлөжээ.

Шинээр цэцэрлэг барих газруудыг чөлөөлжээ
Шинээр цэцэрлэг барих газруудыг чөлөөлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.