Сонгинохайрхан дүүрэгт эл зураг шиг газрууд цөөнгүй бий. 21 хорооллын хойд хэсгээр "Их засаг" их сургууль руу эргэдэг автозам дээрх траншейны нүх таггүй болоод удаж буйг ойр хавьд нь амьдардаг иргэд хэлж байна. Уг нь зохих газарт нь мэдэгдсэн хэдий өнөө хэр нь засаж янзалсан зүйл байхгүй байгааг тэд хэллээ. Өндөр настан иргэн Б.Даш "Өдөр бол хүмүүс тойроод гарч болно. Харин шөнө зам хөндлөн гарахад траншейны нүхэнд унах эрсдэлтэй болчихоод байна. Энэ хэсгийг орон сууцны контор л хариуцдаг байх. Хүмүүс санал гомдол явуулсан л гэж байсан. Гэвч хариу ирээгүй л байна" гэлээ. Улсын их баяр наадам өнгөрсөн хэдий ч тус дүүрэгт ажлаа хийж буй хүмүүс ховорхон байна. Төрийн байгууллага нь ил хульхан. Дарга нарынх нь өрөөний хаалга цоожтой байгааг иргэд шүүмжлэв.
Иргэдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна
Огноо
Унших
1 минут 13 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.