Сонгинохайрхан дүүргийн 19 хороонд харьяалагдах хэсэг буюу тодруулбал, 21 дүгээр хорооллоос хойш байрлах үерийн далангийн хашлага өнөөдрийн байдлаар иймэрхүү дүр зурагтай байна. Олон жилийн нар салхинд идэгдэж, зэвэндээ баригдсан энэ төмөр хашлагыг солих сэтгэлтэй дарга даамал одоогоор алга. 19 хорооны Засаг дарга Отгонбурам наадмын үеэр амраад өрөөнийхөө хаалгыг цоожлоод алга болжээ. Тус хорооны байраар ороход өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээс бусдынх нь ширээ эзэнгүй угтсан юм. Уг далангийн засвар шинэчлэлийн талаар тодруулах гэсэн боловч хорооны даргын утас холбогдох боломжгүй хариуцах эзэн олдохгүй байна. Үерийн далангийн хашлага нурж унасны улмаас бага насны хүүхэд унаж бэртэх аюултай нөхцөл байдал үүсээд байгааг Дүүргийн болон хорооны удирдлагууд холбогдох мэргэжлийн хүмүүс анхааралдаа авна гэж найдаж байна.
Үерийн далангийн хашлага нурж унав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.