Долдугаар хорооны оршин суугч Б.Чимэгээс бидэнд мэдээ ирүүллээ. Тэрбээр "Манай хороонд таггүй траншей ганцаар тогтохгүй байгаа. Холбогдох албаны хүмүүст нь санал хүсэлт явуулдаг ч хариу арга хэмжээ авдаггүй. Саяхан 100 айлд таггүй траншейнд хүүхэд унаж бэртсэн тохиолдол гарлаа. Бидний хүүхдэд я гэсэн ийм аюул ойрхон байна. Дүүргийн удирдлагууд хийгээд тохижилт үйлчилгээний компанийнхан анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Баяр наадам өнгөрсөн хэдий ч дүүрэгт ажил хийж байгаа дарга алга. Жирийн иргэд бидэнд хөөцалдөх ажил өчнөөн л байдаг. гэтэл дарга нар нь амраад ажилдаа ордоггүй үнэхээр хүнд сурталтай юмаа" хэмээв.
Таггүй траншейнаас болж хүүхэд гэмтэж буйг анхааралдаа авах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.