Нийслэл хотын хэмжээнд одоогийн байдлаар 74 самбар буулгаад байна.
Дараах газруудад зар сурталчилгаа байрлуулахыг хуулиар хоригдлодог ажээ.
Нийслэлийн ИТХ-аас 2017 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-д дараах байршлуудад зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглохоор заасан байна.
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:
1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:
1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;
1.2.музей, дархан цаазат газар;
1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;
1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;
1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.
2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:
2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/
2.2.Чингисийн өргөн чөлөө;
2.3.Сүхбаатарын гудамж;
2.4.Их сургуулийн гудамж;
2.5.Жуулчны гудамж;
2.6.Олимпын гудамж;
2.7.Их Монгол улсын гудамж;
2.8.Токиогийн гудамж;
2.9.Бээжингийн гудамж;
2.10.Сөүлийн гудамж;
2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;
2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг юм байна.