Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм. Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай.

Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурсаар байгаа ба өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна. Мөн эхчүүдийн 47.3 хувь нь хүүхдээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллодог. Эхийн сүүгээр хүүхдээ хооллох үзүүлэлт манай улсад буурч байгаа нь өөр хоорондоо уялдаатай олон шалтгаантай. Амьдрал, амьжиргаагаа залгуулахын тулд эхчүүд хүүхдээ төрүүлмэгцээ ажилдаа эргэн орох шаардлагатай болдог. Гэтэл төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ сааж хадгалах зориулалтын тусгай өрөө тасалгаатай байгууллага хангалтгүй байгаа нь үр хүүхдийнхээ эрүүл, эсэн мэнд амьдрахуйн эхлэл, сонголттой байх хүний эрх хэрэгжихгүй байгааг харуулж байна.

Иймд:

  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай арга хэмжээний нэг болгох
  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг чиглэл болгох
  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох гэжээ.

Улаанбаатарт 29-31 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 29-31 хэмийн дулаан байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.