Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нар нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзжээ.
Дүүргийн Засаг дарга нар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллах юм байна. Цэцэрлэгийн хүртээмжийг түрээсийн болон байгууллага, хувийн гэсэн чиглэлээр нэмэгдүүлэх бөгөөд төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах аж. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэх юм байна. Гэвч иргэдийн шилжилт хөдөлгөөн, хаягийн мэдээлэл дутмаг, дүүргүүдийн шинэ хороодын зохион байгуулалтаас бэрхшээл үүссэн байна.