Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020 онд жилийн 23 сая төгрөгийн орлоготой байсан бол энэ онд 83 болж гурав дахин нэмэгджээ. Мөн гэр бүлийн орлого нь 18 сая төгрөг болж өссөн байна. Өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт 150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэж байсан бол энэ онд нэг автозогсоол худалдан авснаар 220 сая болж нэмэгджээ. Тэрбээр хувьдаа "Hundai", "Sonata-7" маркийн хоёр автомашинтай, үнэлгээ нь 42 сая төгрөг аж. Түүнчлэн өнгөрсөн жил долоон сая төгрөгийн хадгаламжтай байсан нь 29 сая болон өссөн байна. Харин түүний зээлийн хэмжээ 85 сая хэвээрээ бөгөөд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй байгаа тухай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн орлого, хадгаламж өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.