Зуны урт амралт дуусаж хичээл ороход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ойрын үед зах худалдааны төвүүд хөлд хөдөлгөөн ихтэй байна. Манай сурвалжлах багийнхан Сонгинохайрхан дүүргийн “Хархорин”, болон “Сандэй-2” худалдааны төвөөр орж хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг сонирхлоо. Худалдаачдын хэлж буйгаар сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн жилийнхээс 5000 төгрөгөөр л нэмэгдсэн гэсэн тайлбар хэлж байв. Харин эцэг, эхчүүдтэй уулзахад “Өнгөрсөн жилийнхээс үнэтэй болжээ. Нэг айлаас гурван хүүхэд сургуульд суралдаг гэж үзвэл доод тал нь 300 гаруй мянган төгрөгийг зөвхөн сурагчийн дүрэмт хувцсанд зарцуулах юм байна. Цаашлаад дэвтэр, цүнх гээд нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэх зардал багаар бодоход л 500 мянган төгрөг болох тооцоо харагдаж байгаа” гэж ярилаа.
“Хархорин” худалдааны төвийн гаднах талбайд манай улсын үндэсний “Бүгэн” үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцасыг зарж байна. Тус үйлдвэрийн хувьд бага ангийн сурагчийн дүрэмт хувцас багцаараа 75000, дунд ангийнх нь 85000, ахлах ангийнх 95000-100000 төгрөгөөр зарж байгаа аж. Хари “Сандэй-2” худалдааны төвийн гуравдугаар давхарт “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компанийн сурагчийн дүрэмт хувцасны лангуу байрласан харагдлаа. Тус компанийн худалдагч охин “Манайх одоогоор албан ёсоор үнээ иргэдэд нээлттэй бичээгүй байгаа. Одооноос л хүмүүс сурагчийн дүрэм хувцас сонирхож эхэлж байна. Өнөөдөр борлуулалт жаахан тааруу байна. Ирэх долоо хоногоос идэвхжих байх” гэлээ.
“Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компанийн сурагчийн дүрэмт хувцасны үнийг уншигчдадаа сонирхуулъя.
Бага анги
Эмэгтэй сарафон-78000, хоёр хослол нь нийлээд 110000
Цамц-32000, гурван хос нь нийлээд 116000
Зангиа-6000 төгрөгийн ханштай байна.
Эрэгтэй хүрэм-78000
Өмд-49000
Дунд анги
Эмэгтэй хүрэм-95000
Юбка-56000
Эрэгтэй хүрэм-95000
Өмд-60000
4 хос нийлээд 196000 төгрөг болох нь.
Ахлах анги
Эмэгтэй хүрэм-108000
Юбка-58000
Ахлах эрэгтэй хүрэм-120000
Өмд-65000
Хоёр хос нь нийлээд 185000 төгрөгөөр худалдаж авах нь.
Үзэг дэвтэр, цүнх хийц загвараасаа хамаараад янз бүрийн ханштай байна.
“Улаанбаатар принт” компанийн үйлдвэрлэсэн дэвтрийн үнийг сонирхуулбал,
12 хуудастай тоо, элементийн дэвтэр-350-320 төгрөг
24 хуудастай тууш шугамтай дэвтэр-700-650 төгрөг
36 хуудастай тоо болон тууш шугамтай дэвтэр-850-800 төгрөг
48 хуудастай тоо болон тууш шугамтай дэвтэр-1150-1100 төгрөг
60 хуудастай тоо болон тууш шугамтай дэвтэр-1450-1300 төгрөг
96 хуудастай тоо болон тууш шугамтай дэвтэр-2300-2100 төгрөгөөр зарж байна.