Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар 69 хүн усны ослоор амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын хэмжээнд энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд 71 удаагийн усны осол гарч, 69 хүн амь эрсдээд байна. Үүний 52 нь том хүн, 17 нь хүүхэд аж.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсож, анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөх,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь зэргийг ашиглахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Б.Бямбадорж: Эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хүүхдүүдэд вакцин хийнэ
Б.Бямбадорж: Эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хүүхдүүдэд вакцин хийнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.