Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 22-нд олгоно

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 9 секунд

ХНХЯ-наас энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад үйлчилгээний хуваарийг мэдээллээ. Наймдугаар сарын 15 болон 25-нд нийгмийн халамжийн тэтгэвэр олгоно.

Мөн 15 болон 25-нд нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт, тусламжийг үзүүлнэ. Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ сарын 15-нд олгоно юм байна. Мөн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 15 болон 25-нд олгоно.

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлтийг энэ сарын 25-нд олгохоор товложээ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгох хөнгөлөлтийг энэ сарын 15 болон 25-нд өгөхөөр төлөвлөөд байна.

  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 18-нд,
  • Хүүхдийн мөнгөн хуримтлалыг 22-нд,
  • Ахмадуудад үзүүлэх “Насны хишиг”-ийг 25-нд,
  • Эхийн алдар, одонгийн мөнгөн тусламжийг мөн 25-нд,
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийг үйлчилгээг 15-нд олгох хуваарь тус тус гарчээ.
Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж эхэлжээ
Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж эхэлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.