Монгол дахь Солонгос улсын элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Учир нь, сүүлийн үед иргэдийг тус улсад ажиллаж, амьдрах албан ёсны "Е-9" виз гаргаж өгнө хэмээн мэхэлсэн тохиолдол олонтаа гарчээ. Виз зуучлагч брокер гэх хүмүүс хуурамч визний тодорхойлолт үзүүлж, гэрээт хөдөлмөр эрхлэх буюу Е-9 төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан гэсэн мэдээлэл уг элчин сайдын яаманд иржээ. Иймд хуурамч Е-9 виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна гэлээ.
Виз зуучлагчдаас болгоомжлохыг анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.