Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн болж байна

Ангилал
Төрийн үйлчилгээ Хүүхэд, гэр бүл Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд тамирчид шатар, олс таталт, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс зэрэг төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорих юм. Тэмцээнд тамирчид холимог багаар оролцоно. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэмцээнд оролцох тамирчдын тоонд тодорхой хязгаар тавьсан аж.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс:

-Манай холбоо энэ тэмцээнд тав дахь жилдээ оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдалтай байх нь элбэг. Энэхүү нөхөрсөг тэмцээнд оролцох дуртай. Нэг баг найман гишүүнтэй. Тэдгээр гишүүдийн хоёр нь тэргэнцэртэй байх бол хараа, сонсголын бэрхшээлтэй тус бүр хоёр, бусад төрлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг хамруулах байдлаар багаа бүрдүүлсэн. Бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагддаг. Тэр бүх тэмцээн уралдаанд биднийг илүү өргөн хүрээнд оролцуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэх, спортын төрлийн олшруулж, олон улсад гарах боломж бүрдүүлэх чиглэлд дэмжээсэй гэж хүсдэг гэсэн юм.

“Чингис хааны ертөнц“ эрдэм шинжилгээний хурал болно
“Чингис хааны ертөнц“ эрдэм шинжилгээний хурал болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.