Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас зарим аж ахуй нэгж, иргэний газрыг хүчингүй болгожээ. Иргэдийн ая тухтай амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгоор газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй, болзошгүй үед орц гарц хааж шуурхай албаны албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан болон зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газарт Газрын тухай хуулийн дагуу ийнхүү хяналт тавьж байгаа аж.
Уг ажлын хүрээнд газар эзэмших зөвшөөрөл авсан боловч газар дээрээ 2 буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй, зөвшөөрөгдсөн зориулалт, хэмжээний дагуу газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавина гэлээ. Хэрвээ танд санал, гомдол байвал тус газрын 70008157 холбогдож болох нь.