Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орфей“ театр “Опал“ жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэж байна

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж эхэлжээ. “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболдын найруулгаар тун удахгүй хүрэх юм.

“Everybody loves Opal” жүжгийн зохиол нь 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдож байсан түүхтэй. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байв. Ингэхдээ зөвхөн “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл, 28 утга зохиолын бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” аж.

Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэлжээ
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэлжээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.