Даваа гарагт Baidu компани Хятадын Чунцин, Ухань хотод бүрэн автомат, жолоочгүй такси анх удаа албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани хянагчтайгаар автомат жолоодлоготой таксины үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ. Ийнхүү энэ долоо хоногоос эхлэн 100 хувь хянагчгүй таксигаар үйлчлэхээр болжээ. Эхний ээлжид сонгогдсон хот тус бүрд таван ширхэг жолоочгүй такси өглөөний 9-с орой 5 цаг хүртэл хямдралтай үнээр үйлчлэх гэнэ.
Baidu 2030 онд гэхэд Хятадын 100 хотод жолоочгүй таксины үйлчилгээ нэвтрүүлэх зорилт тавьжээ. Тэд ийнхүү зөвшөөрөл авч чадсанаа Хятадын тээврийн хөгжилд маш том эргэлтийн цэг боллоо хэмээн дурдсан байна.