2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг дахин тайзнаа тавигдах нь. Өмнө нь, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан эл жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/, М.Тогтохжаргал /СТА/, Э.Тодгэрэл /СТА/ нар гайхалтай тоглосон бөгөөд энэ удаагийн тавилтад ямар жүжигчид тоглох нь "suprise" гэнэ шүү.
Жүжгийн тухайд нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар эхэлдэг. Гэтэл уригдсан хоёр нь эхнэрийнх нь сайн найз дүү дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ, эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан уйтгартай амьдралыг нь инээдэмтэй, эмгэнэлтэйгээр харуулсан жүжиг юм.