Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Б.Мөнхнэмэх захиралтай "Залуус-1" СӨХ нь хуванцар савыг ангилан ялгах зориулалтын хогийн сав хороолол дотроо байршуулсан байна. Өөрсдийн санал санаачилгаар бусад СӨХ-ыг уриалан “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” аяны хүрээнд хийсэн энэхүү хогийн саванд оршин суугчид нь хогоо ангилан ялган хаяж сурч байгаа аж. Цаашид тус СӨХ нь дахин боловсруулах боломжтой дахивар хогийг ангилах ялгах ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна