Хятадын анхны агаарын маглев замын барилгын ажил энэ сарын 9-нд дуусч, Жянши мужид туршилтаар ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү маглев зам нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгдсэн байрлалтай явдаг гэнэ. Уг галт тэргийн зорчих замыг бүтээхэд Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын төмөр замын аж үйлдвэр болон бусад нэгжүүд хамтран ажилласан бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд нийцсэн, ухаалаг, аюулгүй, эдийн засагт хэмнэлттэйгээр бүтээснээрээ онцлог гэнэ.
Шинээр баригдсан агаарын маглев замын урт нь 800 метр, зорчих маглев галт тэрэг нь хоёр вагонтой, хамгийн дээд хурд нь 80км/цаг аж. Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн намын дарга Ян Бин “ Уг маглев замыг бүтээсэн судалгааны баг маглев галт тэрэг агаарт дүүжлэгдэн эргэх болон чиглүүлэгч бүтэц, шулуун замд дахь цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа, тооромслох зэргийг шийдсэнээрээ саадгүй зорчих боломжийг олголоо" гэжээ. Дашрамд, уг замыг бүтээлцсэн соронзон материал үйлдвэрлэл, төмөр замын транзит, хиймэл оюун ухаан, утасгүй холбоо, ухаалаг үйлдвэрлэл, маглев цахилгаан мотор зэргийг нийлүүлсэн аж ахуйн нэгжүүд олон улсын патент болон 60 гаруй шинэ бүтээлийн патенттэй болжээ.