Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 218 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хороодын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгчдийг хамруулсан ээлжит хурал зохион байгуулжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 43 хорооны хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоо, хорооны нутаг дэвсгэр дээрх хувийн болон төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүртгэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргасан байна.Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдардаг. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах болон хамрагдахгүй орхигдсон хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэн хороодын хамран суралцаx тойргийн цэцэрлэгийн хүүхдийн ор, нэмэлт анги гаргах нөөц, төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаар ярилцсан байна. Хурлаар ажлын хэсгийн тоон судалгаа ба бодит нөхцөл байдал дээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийг хэрхэн хамруулах боломжит нөөц байгааг хэлэлцэж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар хэд, хэдэн чиглэл үүрийг өгч, биелэлтийг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Ажлын хэсгийнхэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүднээс дараах хэлбэрээр хуваарилан, нэмж авахаар ажиллаж байна.
-Хувийн цэцэрлэг
-Түрээсийн цэцэрлэг
-Худалдан авах цэцэрлэг
-Цомцог гэр төсөл
-Монгол гэр цэцэрлэг
-Бүлэг нэмэх
Энэхүү зохион байгуулалтаар энэ ондоо багтаан цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байгаа юм.