Дэлхий нийтийг коронавирусээс гадна сармагчингийн цэцэг өвний халдвар айлгах болсон жилээ. Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг аж. Өнөөгийн байдлаар сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд буй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа. Тиймээс хэрвээ та уг өвчний тохиолдол бүртгэгдсэн улсаас ирсэн иргэд дараах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.