Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан баг "Тавантолгой түлш" компанид ажиллав. Одоогийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн бүрдүүлснээ танилцууллаа. Мөн борлуулалтын цэгүүдийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Энэ сарын 25 гэхэд шахмал түлш борлуулах цэгүүдийн мэдээлэл тодорхой болох аж. Сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл хангаж байна.
Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.