Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн 10330 хүүхдийг сургана

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ойрын өдрүүдэд цэцэрлэгийн хүртээмжийн талаарх мэдээлэл халуун сэдэв болоод байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийн талаар ийн мэдээллээ. Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.

Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт иржээ.

Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлжээ
Суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.