Хуримын ордонд он гарснаас хойш 400 орчим хурим болжээ. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил захиалга их байгаа аж. Хуримын ордон одоогоор нэг дор 40 орчим хүн хүлээж авдаг байна. Үнийн хувьд ажлын болон ажлын бус цаг, сайн өдрүүдээсээ хамаарч өөр 1’190’000-2’500’000 мянган төгрөгийн хооронд байдаг. Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр хамгийн үнэтэй буюу 2’500’000 төгрөгөөр хуримаа хийх юм байна.
Сүүлийн үед залуус голын эрэг, сайхан байгальтай газар, ресторан зэрэг газруудад хуримлах сонирхолтой болсон учраас хуримын ордныхон явуулын үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэхүү үйлчилгээг хосуудын хүссэн газар очиж үзүүлэх аж.