Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 24-26 хэм дулаан

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 56 секунд

2022 оны 08-р сарын 11-ний 20 цагаас 08-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Хуримын ордон залуусын хүсэлд тулгуурлан явуулын үйлчилгээ гаргажээ
Хуримын ордон залуусын хүсэлд тулгуурлан явуулын үйлчилгээ гаргажээ
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.