Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утаснаасаа тоон гарын үсгээ ашиглах боломжтой

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 3 секунд

УБЕГ-аас гар утасны ппликэйшнаар дамжуулан гарын үсэг олгож эхэлснээ мэдээллээ. Улсын хэмжээнд энэ оны таван сараас цахим гарын үсэг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 265 мянга гаруй иргэн тоон гарын үсэгтэй болжээ.

Тус газраас олгож буй тоон гарын үсэг нь цаашид иргэний үнэмлэх болон гар утасны аппликэйшн дээр хэрэглэгдэх гэнэ. Нийт олгосон иргэний үнэмлэхийн чипэнд байгаа тоон гарын үсэг нь ихэвчлэн албан байгууллагын хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байгаа гэж албаны хүн мэдээллээ. Тиймээс иргэдэд хүртээмжтэй, хялбар байдлыг хангах зорилгоор гар утаснаасаа шууд ашиглаж болох гарын үсэг олгож байгаа аж. Уг чип уншигч шаардлагагүй зөвхөн утаснаасаа хаана ч баталгаажуулах боломжтой тоон гарын үсэг юм байна.

Зөвшөөрөлгүй сугалаа явуулж байжээ
Зөвшөөрөлгүй сугалаа явуулж байжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.