Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 199.6 га газарт орон сууцны хороолол босгоно

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
3 минут 49 секунд

Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт эл гэр хорооллын дахин төлөвлөлт,орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцсан юм. Нийслэлийн Засаг даргад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэхдээ ”Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнээс дүүргийн долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч ажлаа эхэлсэн.Төсөл хэрэгжүүлэгчид нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Дээрх төслүүдээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцыг танилцуулав. Төсөлд “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна” гэлээ. Тус компани эхний ээлжинд 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд цаашид 378 айлын орон сууц нэмж ашиглалтад оруулах ажээ. Энэхүү төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажилд шаардлагатай санхүүжилтийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шинэ барилга ХХК-ийн хувьд “Оргил” төслийн эхний ээлжийн орон сууцандаа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулсан гэнэ. Ингэснээр дараагийн барилга барих боломж нөхцөл бүрдсэн байна.

Ерөнхий сайд “Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” хэмээн өгүүллээ.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар гэр хорооллын 5000 гаруй /5182/ янданг буулгаад байна. Нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулж байгаагаараа онцлог юм.

Нийслэлд коронавирусын 190 тохиолдол бүртгэгджээ
Нийслэлд коронавирусын 190 тохиолдол бүртгэгджээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.