Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын зургадугаар сарын 20-ны өдрийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрлээ.
“Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.
Савласан будааны хаяг, шошгололтын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Хэрэглэгч таны зүгээс дээрх хяналт шалгалттай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар мэдээлэх бол дараах хаягаар хандах боломжтой.