Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлтийн махны үйлдвэрүүд зогсож, иргэд ажилгүй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Махны экспорт зогссон нь эмээлт өртөөнийхний амьдралд хүндхэн тусаж байна. Ажилгүй иргэд өрхийн орлогогүй болж аргагүй эрхэнд хот руу орж ирж ажил хайж өдрийг өнгөрүүлдэг болсноо ярилаа. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Б.Чулуун “Манай хүүхдүүд бүгдээрээ Эмээлтийн махны үйлдвэрт ажилладаг байсан. Гэтэл үйлдвэрүүд хаагдаад ажилгүй болсон. Уг манай эмээлт махны олон үйлдвэртэй. Одоо ганц хоёр л үйлдвэр ажиллаж байна. Аргаа бараад манай хүүхдүүд Налайхаас цааш байрладаг Турк эзэнтэй үйлдвэрт ажиллахаар явсан. Амьдрал өдөр ирэх тусам л хүнд болоод байна. Ажилгүйдэл нэмэгдэж, орлогогүй болж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд маш хэцүү л боллоо. Төр засагт төлөөлөл болж суугаа хүмүүс хааяа Эмээлтэд ирдэг. Иргэд бид очиж баахан асуудал ярьдаг. Гэвч шийдэгдэх нь ховор л байдаг. Би хорооны дарга бусад ажилтнуудыг нь гэсэн бүтцээр нь өөрчилмөөр санагддаг. Хорооны удирдлагууд өөрчлөгдөж байж л энэ алслагдсан газрын өнгө төрх сайжрах байх” хэмээн ярилаа.

Малын түүхий эд үнэгүй болж, ямааны арьс хонины нэхий хогийн сав руу шидэгдэх болжээ. Биднийг сурвалжлага хийж явахад гудамжаар нэхий цувуулан хаясан харагдлаа. Уг нь Эмээлтийн аж үйлдвэрийн парк болгох ажил хоёр жилийн өмнө овоо урагштай байлаа. Гэтэл өнөөдөр бүх үйлдвэр нь зогсож, малын түүхий эд ганц килограмм төмсний үнэд хүрэхээ байжээ. Амьд малын захуудад тэмээ, үхэр, хонь олон тоогоор харагдаж байгаа ч махны үйлдвэрүүд авахгүй болохоор нядалгаанд оруулж Дэнжийн мянгын зах руу оруулж ирж зарж байгаагаа ченжүүд нь хэлж байлаа.

Нийслэлийн төлөөлөгчид хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулна
Нийслэлийн төлөөлөгчид хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.