Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд нийслэлийн 131 үйлчилгээг цахимаар авч байна

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 42 секунд

Нийслэлийн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд “Нэг тархи-нэгдсэн систем” төсөл эхэлж буй. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байна.

Төслийн хамтран оролцогч "Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй 579 төрлийн үйлчилгээний 131 нь цахим хэлбэрт шилжиж, үлдсэн 448 нь уламжлалт хэлбэрээр явж байгаа. Эдгээр үйлчилгээг бүрэн цахимжуулах боломжтой. Төрийн албан хаагчид ойролцоогоор 4406 цагийг уламжлалт хэлбэрийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулж байна. Иргэдийн хувьд ч төрийн үйлчилгээнд зарцуулж буй цаг хугацаа өндөр байгаа нь сэтгэл ханамжгүй байдал, бухимдал үүсгэж байна гэсэн судалгаа гарсан. Төсвийн орлогын биелэлт болоод төлбөр төлөлт жил тутамд буурч байгаа. Зөвхөн хогны хураамжийг л гэхэд нийт өрхийн 55 хувиас авч, үлдэж буй 45 хувь нь хураамжаа өгдөггүй. Дижитал шилжилт хийснээр төлбөр, хураамж, орлогыг бүрэн хэмжээнд төвлөрүүлэх боломжтой болно. Үүний зэрэгцээ зардлыг бууруулж чадна. Нийтийн тээврийн хяналтыг сайжруулж, төсвөөс өгч буй татаасыг бууруулах гэхчлэн бодит үр дүн гарна. Аюулгүй, бухимдалгүй, цэвэр хот болоход “Нэг тархи-нэгдсэн систем” ихээхэн нөлөөтэй байх юм” гэлээ.

Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Улаанбаатарт  23 градус дулаан
Улаанбаатарт 23 градус дулаан
 
Цэвэр орчинд амьдрахыг уриаллаа
Цэвэр орчинд амьдрахыг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.