"Торгоны зам" олон улсын VI яармаг БНХАУ-д болж байна. Тус шоуны үзэгчид Ши-Аний үзэсгэлэнгийн бүсийн нисэх онгоцны үйлдвэрлэлтэй танилцжээ. Саяхан Шаньши мужийн Ши-Ань хотноо VI удаагийн "Торгоны зам" олон улсын яармаг нээгдэж, Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн гадаадын зочид, худалдаачид, дотоодын 20 гаруй мужийн худалдаачид нэг дор цуглажээ.
"Бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойших есөн жилийн хугацаанд Хятад улс болон "Бүс ба зам" дагуух орнуудын худалдааны цар хүрээ тасралтгүй нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар ногоон аж үйлдвэр, ухаалаг үйлдвэрлэл нь “Бүс ба зам” санаачилгыг чанартай хөгжүүлэхэд тасралтгүй түлхэц үзүүлж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болж байна.
эх сурвалж: solongonews